НҮҮР / БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ
Бүтээгдэхүүн үйлчилгээ
Бид таны худалдан авсан багаж, тоног төхөөрөмжийг суурилуулж ашиглалтанд оруулах ажлыг хариуцахаас гадна баталгаат болон баталгаат хугацааны дараах ашиглалтын явцын техник үйлчилгээг үзүүлдэг.
СЕРВИС ҮЙЛЧИЛГЭЭ
30+ инженер — Орос, Казахстан, Украин, Монгол
Орос, Казакстан, Украйн, Монголд 30 гаруй инженер, техник үйлчилгээний бүрэлдэхүүн ажилладаг. Сервис инженерүүдээ жил бүр тогтмол сургалтад хамруулдаг. Сүүлийн жилүүдэд тоног төхөөрөмжийн техник үйлчилгээ, оношлогоог цахимаар хийж байгаа нь хэрэглэгчийн цаг хугацаа, зардлыг хэмнэж байна.
Тоног төхөөрөмжийн техник үйлчилгээг гэрээний үндсэн дээр явуулдаг бөгөөд гэрээний үйлчлэх хугацаанд тоног төхөөрөмжийн урьдчилан сэргийлэх үзлэг, гарсан гэмтэл саатлыг засварлах ажлыг хариуцан гүйцэтгэдэг.
🧪
Химийн шинжилгээний төхөөрөмж
Ямар ч төрлийн лабораторийн шинжилгээнд үр ашигтай ажиллагаа, ашиглахад хялбар байдал, өндөр гүйцэтгэл, өндөр нарийвчлал нэн тэргүүний шаардлага юм. Бид олон салбарын хэрэглээнд нийцсэн хроматографи, молекул спектроскопи, атомын спектроскопийн шинжилгээг санал болгодог.